Нүүр хуудас Танд тустай TOYOTA компанийн бэлгэдлийг бүтээхэд 5 жил зарцуулжээ

TOYOTA компанийн бэлгэдлийг бүтээхэд 5 жил зарцуулжээ

293
0
toyota-logo
ТҮҮХ: TOYOTA компанийн бэлгэдлийг бүтээхэд 5 жил зарцуулжээ

Энэхүү гайхалтай, дэлхийн хүн бүр шахуу мэдэх алдартай эмблемийг 1989 оны 10-р сард болсон 50 жилийн ойн арга хэмжээний үеэр Toyota анх нийтэд танилцуулан тус ондоо шинээр гаргасан тансаг зэрэглэлийн автомашин болох Toyota Celsior-г анх энэ эмблемтэйгээр үйлдвэрлэж эхэлсэн байдаг.

Ингээд 1989 оноос эхлэн Toyota-н бүх загварын автомашин шинэ эмблемтэйгээр үйлдвэрлэгдэх болжээ.

Толинд урвуу буусан ч өөрчлөлтгүй харагдах, “Toyota-н автомашин” байна гэж шууд танигдахуйц тэгш хэмтэй зууван дугуй хэлбэр бүхий гайхалтай дизайнтай эмблемийн загварыг төлөвлөхөд 5 жилийн урт хугацааг зарцуулсан байдаг нь ямар их ач холбогдол өгсөнийг илтгэнэ.

Тухайн үед, өдрөөс өдөрт дэлхий дахинд нэр хүнд нь өсөж байсан Toyota энэхүү дизайныг гаргахдаа “Өөрсдийн нэр төрийг илэрхийлэхүйц онцгой байх хэрэгтэй” гэсэн гол үзэл санаанд тулгуурлан дараах 2 зүйл дээр голчлон анхаарсан байна:

Хаанаас ч харсан “Toyota-н автомашин” байна гэж танигдаж байх,Бусад брэндийн автомашинтай зэрэгцээд зогссон үед бусдаас илүү гялалзаж, тодрон харагдах гэсэн хүний сэтгэлд гүн буухуйц онцлог шинжийг илэрхийлэхийг зорьжээ.

Toyota эмблем нь хөндлөн болон босоо тэгш хэмтэйгээр огтлолцуулан байршуулсан 3 ширхэг зууван дугуйнаас бүтнэ. Зууван дугуйнуудын хоёр төв цэгийн нэг нь хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн зүрх сэтгэл , нөгөө нь автомашиныг үйлдвэрлэгч буюу Toyota-н зүрх сэтгэлийг илэрхийлнэ.

Эмблемийн дотор хэсгийн огтлолцсон 2 зууван дугуйг нь Toyota-н “T” үсгийг илэрхийлэхийн сацуу жолооны хүрдийг буюу автомашиныг бүхэлд нь илэрхийлдэг. Зууван дугуйн хүрээ нь хэрэглэгч, үйлдвэрлэгчийн зүрх, сэтгэлийг тойрон хүрээлж, хооронд нь холбож өгөх дэлхий ертөнцийг билэгдэнэ.

Түүнчлэн зууван дугуйнуудын хэлбэрийг урнаар өргөсөж нарийсган хийсэн нь Япон улсын соёлын илэрхийлэл болох Ханз үсэг бичих бийрний бичилтээс санаа авсан байна. Харин дугуйнуудын хоорондох хоосон орон зай нь “Хэрэглэгчид хүргэх үнэ цэнэ бол хязгааргүй” гэдэг утгыг билэгддэг. Тэрхүү үнэ цэнэ дотроо:

-Дээд зэргийн чанар
-Технологийн дэвшил
-Үргэлж хүлээлтээс дээгүүр байдал
-Автомашинаас авах тааламж
-Аюулгүй байдал, нийгэм, байгаль орчинд үзүүлэх шударга ёс зэрэг 5 зүйлийн билэгдлийг агуулдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here