Нүүр хуудас Улс төр АЙЛЧЛАЛ: У.Хүрэлсүх Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ

АЙЛЧЛАЛ: У.Хүрэлсүх Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ

52
0
hurelsuh-ailchlal
У.Хүрэлсүх Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ.

Айлчлалын эхэнд Ерөнхий сайд Монгол-Японы төр хувийн хэвшлийн 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ ерөнхийлөгч Т.Маэда болон

Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагууд бараалхаж, хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Өнөөдөр айлчлын хоёр дахь өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮХАҮТ, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын хамтран зохион байгуулж буй Монгол, Японы бизнес форумд оролцоно. Энэ үеэр тус байгууллагын ерөнхийлөгч Х.Ишигэ Ерөнхий сайдад бараалхах юм.

Түүнчлэн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно.

Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, О.Баасанхүү, Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг болон БОАЖЯ, ЗТХЯ, ИНЕГ, ГХЯ-ны төлөөлөл багтаж буй юм.

Монгол, Япон хоёр улс нь 1972 оны 2 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Азийн улс орнуудын хувьд Монгол, Японы хооронд олон жилийн найрамдалт харилцаа тогтож, улам өргөжин тэлж, шинэ түвшинд хүрсээр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хоёр улс “Стратегийн түншлэл” хөгжүүлж байна. Монголын талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014, 2015 онд, УИХ-ын дарга З.Энхболд 2015, 2016 онд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 онд, Ч.Сайханбилэг 2015 онд, Ж.Эрдэнэбат 2016 онд тус тус Япон Улсад айлчилсан.

Мөн Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, Ц.Мөнх-Оргил нар Япон Улсад албан ёсны айлчлал хийж байв. Харин Японы талаас Ханхүү Акишинономия 2002 онд, Угсаа залгамжлагч Хунтайж Нарухито 2007 онд,

Парламентын Зөвлөхүүдийн Танхимын дарга Ю.Осада 1992 онд, Төлөөлөгчдийн Танхимын дэд дарга К.Ватанабэ 1997 онд, Ерөнхий сайд Ш.Абэ 2013, 2015, 2016 онд, Гадаад хэргийн сайд К.Окада 2010 онд тус тус Монгол Улсад айлчлан ирж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here