Нүүр хуудас Улс төр “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” үйл ажиллагаагаа танилцуулав

“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” үйл ажиллагаагаа танилцуулав

171
0
"Говийн Оюу хөгжлийг дэмжих сан"
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г үндэсний хэмжээнд танилцуулах уулзалт “Блю скай” цамхгийн “Кристал” танхимд болов.

“Оюу толгой” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал, сангийн удирдах зөвлөлийн дарга Тим Экерсли уулзалтыг нээж хэлэхдээ “Та бид Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, говь нутгийг хөгжүүлэх зорилготой сан байгуулж байсан нь саяхан мэт санагдана. Гэвч энэ хугацаанд сан маань 26.7 тэрбум төгрөгөөр 65 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд амжжээ.

Өнөөдөр сангийн удирдах зөвлөл хуралдаж, олон чухал асуудал, түүн дотор энэ онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, түүний санхүүжилтийг шийдвэрлэснийг та бүхэнд дуулгахад таатай байна. Бид өнгөрсөн гурван жилд хийж бүтээснээ улам бататгах болно” гэв.

“Энэ уулзалт бол сурталчилгаа биш. Дөнгөж гурван нас хүрч буй хүүхдийнхээ үйл ажиллагааг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Бидний олон жилийн уйгагүй хичээл зүтгэл, хүч чармайлтын ачаар ийм санг байгуулж чадсан билээ.

Энэ сан маань өмнийн говийн хөгжлийг дэмжихийн төлөө хамтран ажиллах сайхан аз завшааныг бидэнд олгосон юм. “Оюу толгой компани үйл ажиллагаагаа явуулдаг орон нутгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх зорилго тавьдаг. Энэ сан бол олон улсын жишгийн дагуу байгуулсан, Монгол Улсад жишиг, үлгэр дууриал болсон анхны сан юм. Ханбогд сумыг өргөжүүлж, орчин үеийн шинэ хот болгон хөгжүүлэхийг зорьж байна” гэж “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх уулзалтын үеэр хэлсэн юм.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын хэлснээс үзвэл, тус аймаг өнгөрсөн жил 73 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 12 тэрбум нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г-ийнх аж. Сантай хамтран ажилласнаар тус аймагт олон бүтээн байгуулалт өрнөж, улмаар олон улсад танигдах боломж бүрдсэнийг тэрээр онцолж байв. “Оюу толгой” компани 14 нэр төрлийн 30-аад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг зөвхөн Өмнөговь аймгаас худалдан авахаар болсон нь их чухал үзүүлэлт гэнэ. Эдүгээ “Оюу толгой”-н ажилчдын 20 гаруй хувь нь Өмнөговь аймгийн иргэд юм байна.

“Оюу толгой” компани 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, тус компанийн хөрөнгө оруулагч “Рио тинто” компанийн олон улсад мөрддөг стандарт журмын дагуу Хамтын ажиллагааны гэрээг Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сумтай байгуулсан юм. Энэхүү гэрээ нь Өмнөговь аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд уул уурхайн компани нутгийн захиргааны байгууллагатай иж бүрэн Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй анхны жишээ болсон билээ.

Уг гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагыг 2015 оны есдүгээр сарын 25-нд байгуулсан юм. Уг сан “Оюу толгой” компаниас жил бүр олгох таван сая ам.долларын сайн дурын санхүүжилтийг удирдан зохион байгуулж, Өмнөговь аймагт тогтвортой үр ашиг авчрах төсөл,хөтөлбөрийг санхүүжүүлэн дэмжих замаар тус аймгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Энэхүү зорилгынхоо хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 65 төсөл, хөтөлбөрт 26.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Таван сая ам.доллар бол Дундговь аймгийн нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм.

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн үр өгөөж, хувь нэмрийг зарим жишээгээр дурдъя. Төсөл хөтөлбөрийн үр шимийг 110 мянга гаруй иргэн хүртжээ. Тус сангаас хэрэгжүүлдэг “Говийн оюу оюутны тэтгэлэг” хөтөлбөрт Өмнөговийн 87 оюутан хамрагдав. Өмнөговийн жижиг, дунд 11 үйлдвэрлэгчид 205 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгов. Сан 79 байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ.
Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрөөс дурдвал:

-Даланзадгад хотод хоёр цэцэрлэг
-Манлай, Ханбогд сумын уурын зуух, дулааны цогцолбор
-Ханбогд сумын сум дундын малын эрүүл мэндийн төв
-Шар цав, Хүрдэт агуйн соёлын өвийг хамгаалах хөтөлбөр
-Ханбогд сумын цэвэр ус хангамжийн цогцолбор
-Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор
-Баян-Овоо сумын хүн эмнэлэг зэрэг болно.
Тус сангаас 2018 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр 76, түүнд зарцуулах санхүүжилт 37 тэрбум төгрөг болж өснө.

“Оюу толгой”-гоор овоглосон “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн үйл ажиллагаа ийнхүү түмний сонорт хүрч, тэдний талархлыг зүй ёсоор хүлээгээд байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here