Нүүр хуудас Нийгэм ЗАСГИЙН ГАЗАР. Протез, ортопед, тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг санхүүжүүлнэ

ЗАСГИЙН ГАЗАР. Протез, ортопед, тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг санхүүжүүлнэ

2
0
zasgiin-gazar
Протез, ортопед, тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг санхүүжүүлнэ

    Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжихээр болжээ.

Үүний хүрээнд “Дэл Оюу Дөл” компанийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт тодорхой хэмжээний хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэй олгохоор болсон байна.

“Эрхэм чанар” үйлдвэр нь олон улсын жишиг, стандартад нийцсэн протезийн үйлдвэр, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний сувиллын газартай. Өвчин эмгэг, гэмтэл бэртлээс үүссэн үр дагаврыг арилгах, сэргээн засах, хөдөлгөөн сайжруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, протез, ортопедийн хэрэгсэлд дасган сургах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Сүүлийн гурван жилд 3,000 гаруй хүнийг дээд, доод мөчний бүх төрлийн хиймэл эрхтэн, согог засах гутал, хөл, гарын чиг, таяг, сонсголын аппарат болон бусад туслах хэрэгсэлтэй болгосон байна.

Санхүүгийн хүнд байдалд орсон тус үйлдвэртэй Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр танилцаж, бодлогоор дэмжихээ илэрхийлсэн. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шаардагдах хөрөнгийг гаргахаар шийдвэрлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here