Нүүр хуудас Улс төр Ирэх сараас эхлэн Приус машинаас татвар авна

Ирэх сараас эхлэн Приус машинаас татвар авна

318
0

Өчигдөр Эдийн засгитйн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг төсөлд тусгагдсанаар хайбрид буюу цахилгаан бензин хөдөлгүүр хосолсон болон газан хөдөлгүүртэй машиныг импортын онцгой татвараас чөлөөлсөн байсан бол Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ төрлийн машины импортын татвар 375.000-8.750.000 төгрөг болох юм.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хайбрид хөдөлгүүртэй машинд импортын татвар оногдуулах нь буруу хэмээн үзэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат санал гарган “Приус машин бол ард түмний унаа болчихоод байгаа юм. Ийм төрлийн машинд импортын онцгой албан татвар ногдуулах хэрэггүй. Байгаль орчинд ээлтэй, ард түмний хэрэглээ болсон унааг татвараар цавчиж унагааж болохгүй. Тиймээс хуулийн төслөөс энэ заалтыг хасаж өгнө үү” гэсэн саналыг гишүүдийн 56.2 хувь дэмжсэнгүй.

Харин өнөөдөр хайбрид машинд онцгой албан татвар ногдуулах талаар тусгасан тус хуулийн төслийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн Төсвийн байнгын хорооны гишүүд үзлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here