Нүүр хуудас Улс төр Ким Жон Ун, Трамп нарын уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичгийн заалтууд

Ким Жон Ун, Трамп нарын уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичгийн заалтууд

215
0
Tramp_Kin Jon Un
Ким Жон Ун, Трамп нарын уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичгийн заалтууд
~Ким Жон Ун, Трамп нарын уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичгийн заалтууд~

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын гарын үсгээ зурсан дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичиг үндсэн 4 зүйл заалтын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцоонд хүрснийг хэвлэлүүд мэдээлж байна.

-АНУ, БНАСАУ ын хооронд дипломат харилцааг шинээр тогтоох

– АНУ БНАСАУ Солонгосын хойгт энх тайван, урт хугацааны тогтвортой байдлыг бий болгоход хамтран хүчин чармайлт гаргах,

-2018 оны 4 р сарын 27 ны өдрийн 2 Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар баталсан Панмунжомын тунхаг бичгийг дахин авч хэлэлцэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн алхмуудыг нэмж тусгасан баримт бичгийг батлах.

-Солонгосын дайны үеэр амь насаа алдаж Умард Солонгосын нутаг дэвсгэрт булшлагдсан Америкийн цэргүүдийн цогцосны үлдэгдлийг Америкийн талд шилжүүлэн өгөх тухай тусгасан байна.

Хамгийн гол тохиролцоо үр дүн бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үүрэг амлалтыг Умард Солонгосын тал авлаа. Харин АНУ-ын талаас Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхөөр боллоо. Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг нэн даруй эхлүүлнэ хэмээн амласан. 2 тал тун ойрын хугацаанд гадаад хэргийн сайд нарын түвшний яриа хэлэлцээгээ хийхээр тохиролцоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here