Нүүр хуудас Улс төр Л.Оюун-Эрдэнэ: 12-18 насны хүүхэд, залуучуудаа дархлаажуулахаар ХЭЛЭЛЦЭЖ байна

Л.Оюун-Эрдэнэ: 12-18 насны хүүхэд, залуучуудаа дархлаажуулахаар ХЭЛЭЛЦЭЖ байна

32
0
Oyun-erdene-100-honog
12-18 насны хүүхэд, залуучуудаа дархлаажуулахаар ХЭЛЭЛЦЭЖ байна

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 100 хоног болжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна. /2021-05-10/

Энэ үеэр “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх хөл хорио тогтоосон нь Монгол Улс 1 сая иргэн халдвар авч, 10 мянган хүн нас барах эсрдэлээс сэргийлсэн алхам гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын шинэ Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг өнөөдөр танилцуулахдаа онцлов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

Цар тахал бол эдийн засагтай урвуу хамааралтай. Хөдөлгөөн их байх тусам цар тахлын тохиолдол нэмэгддэг. Хөдөлгөөн хорих тусам цар тахал буурч, эдийн засаг агшдаг. Эдийн засаг 5.3 хувь болон буурч, төсөв тасалдсан, арилжааны банкууд зээл олголтоо зогсоож, Төвбанканд 8 их наяд төгрөг гацсан, 68.9 мянган ажлын байр байхгүй болсон нөхцөл байдалтай шинэ Засгийн газар нүүр тулсан. Тиймээс тодорхой стратегитай явах ёстой байсан. Хөл хорио тавих болгонд тохиолдлын тоо багасдаг. Тавьсны дараа нэмэгддэг. Хөл хорио түр зуурын ажил хэдий ч дэлхий нийт үүнээс илүү үр дүнтэй арга олоогүй байна. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол 1 сая хүн халдвар авч, 10 мянган хүн нас барах эрсдэлтэй байсан гэдгийг ХӨСҮТ бидэнд танилцуулсан. Судлаачид хөл хорио, вакцин бол хамгийн чухал алхам гэдгийг хэлсэн. Тиймээс бид вакцин татан авах хэлэлцээр хийж эхэлсэн. Өмнөх Засгийн газрын үед энэ хэлэлцээрүүд урагшилсан байсан. Ингээд бид 17 удаагийн татан авалтаар 3 сая 555 мянга 440 тун вакцин татан аваад байна. Өнөөдрийн 12 цагийн байдлаар нийт вакцинд хамруулах насны хүн амын 77.2 хувь нэгдүгээр тун, 30.2 хувь нь хоёрдугаар тунд хамруулсан үзүүлэлттэй байна” хэмээв.

~Файзер вакцинаар 12-18 насны хүүхэд, залуучуудаа дархлаажуулахаар ХЭЛЭЛЦЭЖ байна~

Засгийн газар 4, 5 дугаар сарыг коронавирусний вакцинжуулалтын сар болгон зарлаж, “Цар тахалгүй зун” уриалга дэвшүүлэн ажиллаж байна. Монгол Улс 12-18 насны хүүхдүүдийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтоно гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Тодруулбал, Монгол Улсын хүн амын 70 хувийг хүүхэд, залуус эзэлдэг. Тиймээс Файзер компанийн вакцинаар 12-18 насны хүүхэд, залуучуудаа дархлаажуулахаар хэлэлцээр хийж байгаа аж. Канад болон бусад оронд хүүхэд, залуусаа дархлаажуулж эхэлсэн бөгөөд Монгол Улс уг ажлыг ажиглаж, ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж байгааг мөн онцолсон хэмээгээд вакцинаа хийлгэж буй иргэдэд талархал илэрхийллээ.

Түүнчлэн, “Монгол Улсад цар тахлын батлагдсан тохиолдлын тоо буурч байгаа. 14 хоногийн дараа эрс буурна гэсэн эрдэмтэн судлаачдын тооцоолол бий. Бид цар тахлын улмаас олон иргэнээ алдлаа. Засгийн газрын өмнөөх нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Цаашдаа ч 400-500 хүн нас барах эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагууд Засгийн газарт сануулсаар байгаа. Тиймээс тайвширч болохгүй” хэмээв.

Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан мэдээлэл үргэлжилж байна…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here