Нүүр хуудас Улс төр Монгол улсад шашны урсгалын 460 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна

Монгол улсад шашны урсгалын 460 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна

3517
0
shashin-shuteh-erh-choloonii-baga-hural
Монгол улсад шашны урсгалын 460 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна
~Монгол улсад шашны урсгалын 460 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна~

Америкийн Вашингтон хотноо шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх олон улсын анхдугаар бага хурал боллоо.

Хурлаар дэлхий дахины шашин шүтэх эрх чөлөө, түүнд тулгарсан бэрхшээл хийгээд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Манай улсаас энэхүү хуралд гадаад харицааны сайд Д.Цогтбаатар оролцсон бөгөөд дэлхий дахинд гарч буй шашины мөргөлдөөнийг зогсооход шашны ойлголтыг танин мэдүүлэх, судлах, мэдлэг олгох чухал гэдгийг илтгэлдээ дурджээ.

Ялангуяа Монголчууд дээр үеэс олон шашинд тэгш хандаж ирсэн түүхэн баримт бий. Тэрээр Монголчуудын шашны чөлөөт үзлийг эрхэмлэж ирсэн эрх чөлөө сүүлийн жилүүдэд үнэмлэхүй түвшинд хүрсэн тухай танилцуулаад, энэхүү сайн туршлагыг судлах, энэ асуудлаар сэдэвчилсэн хурал зохион байгуулах саналыг дэвшүүлсэн байна.

Шашны чөлөөт үзлийн талаарх олон улсын анхдугаар бага хуралд Казахстан, Тайланд, Унгар, Монтенегро, Серби зэрэг улсын Гадаад хэргийн сайд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага шашны тэргүүн нар оролцжээ.

Дашрамд дурдахад, Монгол улс НҮБ-ын гишүүн орон болсноосоо хойш Үндсэн хуульдаа “Монгол улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй чөлөөтэй” гэж заасан бөгөөд УИХ-аас 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль,1994 онд Шашин-сүм хийдийн талаарх зөвлөмжийг тус тус батлан гаргажээ.

Түүнчлэн өдгөө Монголд Будда, Христ, Ислам, Бахай, Бөө мөргөл, Мүүн зэрэг шашны урсгалын 460 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here