Нүүр хуудас Улс төр Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ баяр хүргэсэн...

Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ баяр хүргэсэн мэндчилгээ явуулжээ.

185
0

2017 оны 7 сарын 10-нд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч М.Хаяаши уулзалтын эхэнд ноён Ш.Абэ-гийн баяр хүргэсэн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөв.

Уулзалтын үеэр тэд хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцон ярилцлаа.

Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс, Япон Улсын талаас ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дарга К.Эндо, ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дэд дарга С.Оцү, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, тус ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга А.Накао, К.Такахаши нар оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here