Нүүр хуудас Улс төр НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна

166
0
niisleliin-irgediin-toloologchidiin-huraldaan
НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна

Өнгөрсөн лхагва гарагт хуралдсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан өнөөдөр Нийслэлийн эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц, Нийслэлийн нийгэм эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Хуралдааны эхэнд НИТХ дэх МАН, АН-ын бүлгийн дарга нар Үндсэн чиглэлийн хүрээнд бүлгээс гарсан санал дүгнэлтийг танилцууллаа.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун “Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хангалттай гэж үзэж байгаагаа дурьдаад, үүний илэрхийлэл бол 2017 оны төсвийн орлого 19.3 тэрбум төгрөгөөр давж биелсэн амжилтаас харж болно гэв.

Тэрбээр Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх дүгнэлтэнд дурьдахдаа тус чиглэлд тусгагдсан 419 ажлаас 244 арга хэмжээ нь 100 хувь, 133 арга хэмжээ нь 70 хувь, 22 арга хэмжээ нь 40 хувьтай, 20 ажил хөрөнгө санхүүгийн эх үүсвэргүйн улмаас шийдвэрлэгдээгүй байна.

Эдгээр ажлуудыг нэн яаралтай хийж дуусгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг дурьдсан бол Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулах, Хөрөнгө оруулалт хөгжлийн сан байгуулах, Азийн орон сууцны форумыг Улаанбаатар хотноо 2019 онд зохион байгуулахтай холбогдуулан Үндсэн чиглэлд хөрөнгө тусгуулах тухай саналыг гаргав.

Харин НИТХ дэх АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү санал дүгнэлтдээ “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц 86,7 хувийн биелэлттэй мэт харагдаж байгаа ч Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтыг биелүүлээгүй байна. Үндсэн чиглэлийн биелэлтэд ажилгүйдэл бууруулсан гэж үзэж байгаа ч бодит байдал дээр 20-24 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлт 43,6-аас 38,7 хувь, 25-29 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлт 66,8-аас 64,6 хувьд хүрч буурсан байна.

Удирдах албан тушаалтнуудад хариуцлагагүйн зуд нүүрлэсэн байна. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэх явцад

Нийслэлийн Засаг даргын орлогч нар өөрсдөө ч асуудлыг ойлгоогүй, бодит мэдээлэлгүй, мэргэжлийн байгууллагаасаа ялгаатай мэдээлэл өгч байсан нь засаглалын бодлого хэрхэн алдагдсаныг илэрхийлж байна. Та бүхний 2,5 жилийн хөдөлмөр 86,7 хувиар дүгнэгдэх түвшинд өндөр үнэлгээ авахааргүй “ХАНГАЛТГҮЙ” байна” гэв.

Хуралдаан үндсэн чиглэлтэй холбогдуулан гаргасан НИТХ дахь Хороодын санал дүгнэлтийг хороодын дарга нар танилцуулгаар үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here