Нүүр хуудас Улс төр Нөхөн сонгуулийн зардлыг Аудитын газраас тогтоожээ

Нөхөн сонгуулийн зардлыг Аудитын газраас тогтоожээ

252
0
nohon-songuuli-42-r-toirog
Нөхөн сонгуулийн зардлыг Аудитын газраас тогтоожээ
~Нөхөн сонгуулийн зардлыг Аудитын газраас тогтоожээ~

Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ.

Тодруулбал, нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102.0 сая, нэр дэвшигч 92.0 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан байна.

Зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан дээрх тооцоог гаргасан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here