Нүүр хуудас Улс төр ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

36
0
oros-elchin-said
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг /2021-04-26/ хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг /2021-04-26/ хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцож, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааны эрчийг сулруулахгүй хэвийн явуулах талаар ярилцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг худалдан авах гэрээ байгуулсныг үндэслэн вакцин нийлүүлэлтийн хуваарийг тодорхой болгох, нийлүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлов.

~ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав~

Элчин сайд вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэх талаар онцгой анхаарахаа илэрхийлж, Азид цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн энэ үед Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж байна. Иргэдээ богино хугацаанд эрчимтэй дархлаажуулж, хүн амынхаа тоонд харьцуулахад Азийн улс орнуудын дунд тэргүүлж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байна гээд Ерөнхий сайдад болон Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэв.

Мөн Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, энэ хүрээнд зохион байгуулах өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтуудыг товлоход талууд анхаарахаар тохиролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here