Нүүр хуудас Улс төр Сангийн сайд асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног хорино

Сангийн сайд асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног хорино

205
0
Сангийн сайд асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног хорино
Сангийн сайд асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног хорих боллоо. Тодруулбал Сангийн сайд асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлаар өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцэж түүнийг 30 хоног үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ.

С.Баярцогтыг энэ сарын 1-ний өдөр гэрчийн мэдүүлэг авна гэж дуудсан ч албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татах болсон тухай тогтоол танилцуулан саатуулсан гэдгийг түүний өмгөөлөгч Г.Орхон мэдээлсэн.

Түүнчлэн “С.Баярцогтын хувьд мэдүүлгээ өгч, уг асуудлыг шалгуулан эцэслүүлэх болно гэдгээ мэдэгдсэн ч цагдан хорих хугацааг ийнхүү сунгаж шийдвэрлэж байгаад харамсалтай байна” гэлээ.

Түүнийг Оюутолгойн төсөлтэй холбогдох гэрээ бусад эрх зүй баримтыг батлах үед эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, мөн илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн буруутгаж энэ сарын 1-нд баривчлаад байсан билээ.

Түүнтэй хамт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here