Нүүр хуудас Улс төр УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажиллаж байна

УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажиллаж байна

212
0
Н.Учрал
Н.Учрал
УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат нар ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна. Монголын парламентын гишүүд энэ үеэр ОХУ-ын Холбооны Төрийн думын зарим гишүүдтэй уулзаж санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал уулзалтын эхэнд ОХУ-ын Төрийн думын гишүүн Сергей Железняк, Төрийн дум дахь ОХУ-Европын парламентын бүлгийн дарга Андрей Климов нартай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, ОХУ хоорондын олон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцоллоо.

Мөн тэрбээр нийслэл хотын тойргоос сонгогдсон гишүүний хувьд Москва хоттой боловсрол солилцооны тал дээр хамтран ажиллах санал гаргасан бөгөөд талууд бүхий л зүйл дээр хамтран ажиллахаар тохирсон байна.    Эх сурвалж: Монцамэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here