Нүүр хуудас Улс төр УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа

УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа

9
0
zandanshatar
УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “COVID-19” цар тахлын эрсдэлээс иргэд, эдийн засгаа хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газар, УОК-оос олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлж байгаатай холбогдуулан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, цар тахлаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга хэмжээ нь вакцинжуулалтын ажил болохыг онцлоод Монгол Улсад вакцинжуулалт эхэлснээс хойш нэг сар болж, энэ хугацаанд нийт 250.0 шахам мянган иргэнээ вакцинжуулаад байгааг дурдав. Гэсэн ч халдварын цар тахал буурахгүй, халдварын эерэг тохиолдол Улаанбаатар хот төдийгүй хэд хэдэн аймагт бүртгэгдээд байгааг дурдаад Эрүүл мэндийн яамны мэдээгээр халдвар авсан хүмүүсийн тоо өдөрт 200-гаас буухгүй байна. Тиймээс Засгийн газар, УОК, байгууллага, иргэн бүрээс анхаарал болгоомж нэн их шаардсан, хамгийн амаргүй бэрхшээлтэй, онцгой цаг үе тулгараад байгааг анхаарууллаа.

~УИХ-ын дарга Г.Занданшатар “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриалав~

Түүнчлэн УИХ-ын дарга нийт иргэдэд хандаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөө халдвараас сэргийлэх, сэрэмжлэх талаар хүн бүр онцгой анхаарах, халдвар хамгааллын дэглэмийг гэр орон, ажлын байрандаа сайтар баримтлах, хүн нэг бүр амны хаалтыг байнга зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, олноор цугларахаас аль болох татгалзах, онцгой шаардлага гараагүй бол аймаг, орон нутаг руу зорчихгүй байх, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, ойр тойрныхноо бүрэн хамруулах, вакцины талаарх сөрөг, буруу мэдээлэл, ам дамжсан, шинжлэх ухааны баталгаа, нотолгоогүй мэдээлэлд итгэх, түгээхээс аль болох зайлсхийхийг уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here