Нүүр хуудас Улс төр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар

93
0

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Тус байнгын хороо нийт 19 гишүүнтэй. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэрхэх нь анхаарал татаж байна. МАН-ын 15, АН-ын 3, МАХН-ын 1 гишүүнээр байнгын хороо бүрдэж буй юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь Н.Энхболд.

Байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Жавхлан, Г.Занданшадар, Д.Тогтохсүрэн, Д.Сумьяабазар, Л.Оюун-Эрдэнэ нарын зургаан гишүүн Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан. Энэ зургаан гишүүн дээр АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, гишүүн Б.Наранхүү нарын АН-ын гурав, МАХН-ын О.Баасанхүү гишүүнийг нэмбэл 10 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих магадлалтай. Гэхдээ АН-ын бүлэг байр сууриа нэгтгээгүй байгаа гэсэн тайлбарыг өгч буй юм. МАХН-ын О.Баасанхүү ямар санал өгөхөөс мөн шалтгаална. Дундговь аймгаас сонгогдсон АН-ын Б.Наранхүү гишүүн Засгийн газрын эсрэг кноп дарахгүй байх магадлалтай. Тэрбээр МАН-ын дарга М.Энхболдтой ойр дотно харилцаатай нэгэн. Б.Наранхүү гишүүн Засгийн газрыг огцруулахын эсрэг кноп дарахгүй ч, хуралд оролцохгүй, бултах бас нэг бариант бий.

Тус байнгын хороонд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат,  МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нарын тус намын лидерүүд байнгын хороонд багтаж байгаа. Эдгээр эрхмүүд Засгийн газрыг огцруулахын эсрэг бий. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудал дээр нэгдсэн байр суурин дээр хүрч чадаагүй. У.Хүрэлсүх болон М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын хооронд маргаанаар өндөрлөсөн мэдээлэл байгаа юм. Тиймээс энэ асуудал байнгын хорооны хурал дээр нэлээн ширүүн маргаан үүсгэж таарна.

Гарын үсэг зураагүй ч тус байнгын хороонд харьяалагддаг МАН-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал өгөхийг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд Засгийн газрыг огцруулах асуудал дэмжигдэнэ гэсэн үг. Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг аваагүй байсан ч чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх дэгтэй. Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гишүүдийн олонх дэмжих нөхцөл байдал үүсээд буй юм. МАН-ын гарын үсэг зурсан 30 гишүүн дээр АН-ын 9, МАХН-ын О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан гишүүн дэмжиж санал өгснөөр Ерөнхий сайдыг огцруулах магадлалтай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here