Нүүр хуудас Улс төр “Уул уурхайн салбар үүссэний 95 жилийн ой”-г угтан төрийн ОДОН МЕДАЛЬ хүртээлээ

“Уул уурхайн салбар үүссэний 95 жилийн ой”-г угтан төрийн ОДОН МЕДАЛЬ хүртээлээ

209
0
"Уул уурхайн салбар үүссэний 95 жилийн ой"-г угтан төрийн ОДОН МЕДАЛЬ хүртээлээ
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ажилтнууд Төрийн одон медаль хүртлээ. Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жил, “Эрдэнэс-Таван толгой” ХК үүсгэн байгуулагдсаны 7 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан ажилтнууд Төрийн одон медаль хүртсэнийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр тус яамны байранд гардууллаа.

Уурхайн Ашиглалтын хэсгийн Усны машины оператор Самбуунямын Эрдэнэ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Захиргааны хэлтсийн жолооч Түгжийн Түмэнгүр Алтангадас одон, Дэд бүтэц, тээврийн газрын Ерөнхий зохион байгуулагч Дагвадоржийн Дамдиндорж Алтангадас одон, Уурхайн Ашиглалтын хэсгийн Экскаваторын оператор Чимэдийн Батчулуун Хөдөлмөрийн хүндэт медаль, Уурхайн ХАБЭАБОХ-ийн Бага эмч Должингийн Мөнхцэцэг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус энгэрээ мялааж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, хамт олноо баярлуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here