Нүүр хуудас Улс төр У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн удирдлагуудад чиглэл өглөө

У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн удирдлагуудад чиглэл өглөө

242
0
У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн удирдлагуудад чиглэл өглөө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзаж үүрэг чиглэл өглөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Бид 3 саяуулаа. Бидэнд нэг сая ядуу хүн байна. Энэ хүмүүсийн амьдралыг өөд нь татахын төлөө ажиллах ёстой. Төрийн албыг хашихад сэтгэл хэрэгтэй. Та нарын авч байгаа цалин, амьдралаа залгуулж байгаа мөнгийн энэ жирийн иргэд, татвар төлөгч нар өгч байгаа. Энийг та нар ажлаараа эргүүлж төлж байна гэж бодох хэрэгтэй. Төрийн албан хаагч нар битгий ноён зан гарга. Ядарсан ард түмнийхээ үгийг сонс. Тэдэнд үйлчил. Битгий дээрэлхүү бай. Зарим төрийн албан хаагч нар их дээрэнгүй байх юм. Хүн загнаад л. Хүнд эд мөнгөөр тусалж чадахгүй бол сэтгэлээр, сэтгэлийн дэмээр тусла” хэмээсэн юм.

Мөн Албан тушаалтны сахилга батыг хангаж төрийн албан хаагчийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж ажиллах шаардлагатай.

Үр дүнгийн гэрээний дагуу ажлын хариуцлага үр дүнг тооцож үнэлж дүгнэдэг байх хариуцлага тооцдог байх, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын дагуу зөв зохистой зарцуулж ажиллахыг үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here