Нүүр хуудас Улс төр Хэнтий аймагт УИХ-ын гишүүний нөхөн сонгууль болно

Хэнтий аймагт УИХ-ын гишүүний нөхөн сонгууль болно

123
0
ih_hural_nohon_songuuli_khentii
Нөхөн сонгуульд 228.9 сая төгрөг зарцуулна
~Хэнтий аймагт УИХ-ын гишүүний нөхөн сонгууль болно~

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг товлох, техник хэрэгсэл хэрэглэх тухай, зардлын хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга энэ сарын 11-нд гишүүнээс татгалзах өргөдлөө өгснийг УИХ хүлээн авсан. Тиймээс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн суманд нөхөн сонгууль явуулна.

Нөхөн сонгуулийг энэ оны 10 дугаар сарын 07-нд зохион байгуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна. Мөн сонгуулийн саналыг автоматжуулсан систем буюу бидний нэрлэж заншсанаар “хар машин”-аар тоолох, сонгуульд зарцуулах 228.9 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нөхөн сонгуулийг өөр өдөр товлох боломж байгаа эсэхийг тодруулав.

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн, “Сонгуулийн хуульд нөхөн сонгуулийг 6 дугаар сарын сүүлийн ням гараг, 10 дугаар сарын эхний ням гарагт зохион байгуулахаар заасан” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслүүдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here