Нүүр хуудас Улс төр Цахимд регистерийн дугаараар бүртгэснээр хуурамч хаяг ЦЭГЦЭРНЭ!

Цахимд регистерийн дугаараар бүртгэснээр хуурамч хаяг ЦЭГЦЭРНЭ!

24
0
chuulgan-2019-05-063
Цахимд регистерийн дугаараар бүртгэснээр хуурамч хаяг ЦЭГЦЭРНЭ!

УИХ-ын чуулганы хуралдаанаар, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зарчмын зөрүүтэй санал хурааж, үргэлжлүүлэв.

Дээрх хуулийн төслийн ЭЗБХ-ны анхны хэлэлцүүлгээр, нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд, хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ.

Мөн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан ч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субьект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан тул Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас батлах үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулсан байна.

Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй санал хураах үеэр зарим УИХ-ын гишүүд санал хэлэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Энэхүү хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Тэрбээр, “Цахим орчныг хязгаарлаж, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боложмийг хааж болохгүй. Цахим орчинд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Регистер, утасны дугаараар бүгдийг нь хязгаарлах нь байж болохгүй зүйл” гэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хуулийн төслийг дэмжиж байгааг илэрхийлэв. Тэрээр, “Цахим хэрэглэгчийг утас, регистерийн дугаараар бүртгэснээр, бусдыг гүтгэдэг, гэмт хэрэгт уриалан дуудаж, ташаа мэдээлэл тараадаг хуурамч хаягнуудын асуудал цэгцэрнэ. Харин иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж, боосон зүйл байхгүй” гэв.

Ийнхүү дээрх хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ. Үргэлжлүүлэн чуулганаар, Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here