Нүүр хуудас Улс төр Чуулганы ирц бүрдүүлэх тухай АЛБАН БИЧИГ хүргүүллээ

Чуулганы ирц бүрдүүлэх тухай АЛБАН БИЧИГ хүргүүллээ

260
0
chuulganii-irts-burduuleh-alban-bichig
Чуулганы ирц бүрдүүлэх тухай АЛБАН БИЧИГ хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Улсын Их Хурлын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд улс орны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас мэдээлэл хойшлогдсон.

Иймээс 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн 2018 оны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх тов тогтоож өгөхийг хүссэн албан бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлсэн байна.

Уг албан бичигтэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгийн дарга нарт чуулганы ирц бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж боломжийг хангах үүднээс Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд бүлгийн гишүүдээ бүрэн хамруулж, ирц бүрдүүлэх шаардлагатайг уг албан бичигт дурдсан байна.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here