Нүүр хуудас Улс төр ЧУУЛГАН: УИХ-ын Байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томиллоо

ЧУУЛГАН: УИХ-ын Байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томиллоо

38
0
ayursaihan
УИХ-ын Байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томиллоо

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонгохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.1 хувь нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонгохыг дэмжив. Иймд “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол батлагдан, УИХ-ын дарга эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here