Нүүр хуудас Улс төр Эрдэнэс Тавантолгойн IPO ажлын явцыг хэлэлцэж байна

Эрдэнэс Тавантолгойн IPO ажлын явцыг хэлэлцэж байна

30
0
zasgiin-gazriin-huraldaan-2019-02-20
Эрдэнэс Тавантолгойн IPO ажлын явцыг хэлэлцэж байна

Өнөөдөр төрийн ордронд Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, 21 асуудал хэлэлцэх юм.

Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгох бэлтгэл ажлын явц, энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг хэрэгжүүлэх хяналт, шалгалтын талаар,

Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх талаар УУХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох юм.

Мөн хуралдаанд Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх бэлтгэл ажлын талаар ЗТХ-ийн сайд болон БХБ-ын сайд мэдээлэл хийх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here