Нүүр хуудас Улс төр Эх орноосоо дайжсан хүмүүсийн тоо эрс буурсан байна

Эх орноосоо дайжсан хүмүүсийн тоо эрс буурсан байна

100
0
Kim Chen Un
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун

Ким Чен Ун БНАСАУ-ын удирдагч болсноос хойш тус улсаас дайжсан хүмүүсийн тоо эрс буурсныг хоёр Солонгосын асуудал хариуцсан БНСУ-ын сайд мэдэгдсэн байна.

Тухайлбал, 2011 онд 2706 хүн эх орноосоо дайжсан бол 2017 онд 1127 болж буурчээ. Үүнд БНХАУ болон БНАСАУ хилийн харуул хамгаалалтаа чангатгасан, мөн хууль бусаар хил давуулагчдын үнэ өссөн нь нөлөөлсөн байна.

Хоёр Солонгосын дайнаас хойш буюу 1953 оноос хойш БНАСАУ-ын 30 мянган иргэн хууль бусаар хил давсны дийлэнх нь БНХАУ-аар дамжсан байдаг аж.

Үүнээс гадна АНУ хориг арга хэмжээгээ зогсоохгүй бол цөмийн хөтөлбөрөө зогсоох боломжгүй гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр мэдэгджээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчтай дахин уулзахаа онцлоод байна.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзаж, ирэх сард хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар Пхеньянд айлчлал хийхээ мэдэгдсэн байна.

С.Өлзийбуян

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here