Нүүр хуудас Улс төр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томиллоо

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томиллоо

92
0
baysgalan
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томиллоо

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохыг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Төгссөн сургууль, мэргэжлийн байдал:

  • 1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
  • 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль
  • 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн.
  • Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, Англи хэлтэй.

Ажилласан байдал:

  • 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,
  • 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,
  • 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
  • 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2012-2014 онд ‘Партнерс форэвэр’ ХХК-ын захирал,
  • 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх,
  • 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here