Нүүр хуудас Улс төр Өмнөд Солонгосын эрх баригчид Япон улсад дэмжлэг үзүүлэх үү…

Өмнөд Солонгосын эрх баригчид Япон улсад дэмжлэг үзүүлэх үү…

238
0
өмнөд солонгос
Өмнөд Солонгосын эрх баригчид Япон улсад дэмжлэг үзүүлэх үү.
Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо болон удирдагч Ким Жон Ун нарын дээд уулзалтын зуучлагч болох хүсэлтийг Японы засгийн газраас тавьсан хэмээн мэдээлж байна.

Үүний өмнө Япон улс 2 талын харилцаа, Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх дээд уулзалт хийх боломжийг үгүйсгэхгүй байгаагаа мэдэгдэж байсан. Гэхдээ Японы тал одоогоор ийм дээд уулзалт хийх цаг нь арай болоогүй байна гэж үзэж байсан. Гэвч Өмнөд Солонгос АНУ-ын эрх баригчид Пхеньяны санал болгосноор дээд уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж эхэлсний дараа Япон улс Умард Солонгостой дээд түвшний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлээд байна хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд тэмдэглэж байна.

Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг өнгөрсөн бямба гаригт Японы талд хандаж нөхцөл байдалд дүгнэлт хийж Умард Солонгостой холбоотой бодлогоо ухаж тунгаах хэрэгтэй хэмээн уриалсан тайлбар гаргаж байсан юм. Япон Умард Солонгосын хувьд хамгийн хурц асуудал нь 70-80 аад оны үед Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдтэй холбоотой. 2002 онд Японы Ерөнхий сайд Жуничиро Коидзуми Пхеньянд гэнэтийн айлчлал хийж хулгайлагдсан иргэдтэй холбоотой асуудлыг шийдэхэд чиглэгдсэн эхний алхмыг хийж байсан юм.

Умард Солонгос тухайн үед Японы иргэдийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч 2 улсын албан харилцаа сайжран гэж найдаж албан ёсоор уучлал хүртэл гуйж байсан юм. Түүнчлэн Умард Солонгост хулгайлагдсан Японы 5 иргэнд эх орон руугаа буцах боломжийг хүртэл олгосон. Гэвч Японы тал дипломат харилцаа тогтоохын оронд хулгайлагдсан бусад иргэдийнхээ хувь заяаг тодруулж өгөхийг Пхеньянаас шаардсан төдийгүй тэдэнтэй холбоотой мэдээллийг нуун дарагдууллаа хэмээн буруутгасан юм. Умард Солонгосын эрх баригчид үүнийг нь доромжлол, урвалт гэж үзэн улмаар 2 орны харилцаа эрс муудсан юм.

Сүүлд нь Японы талын шаардлагаар хулгайлагдсан иргэдийн хувь заяаг тодруулах 3 дахь нь болох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхийг Пхеньян зөвшөөрсөн ч тодорхой тайлан илтгэлээ танилцуулаагүй өнөөдрийг хүрсэн бол Япон Умард Солонгосын эсрэг хоригоо улам чангатгах болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here