Нүүр хуудас Шинжлэх ухаан НАСА-ийн “Parker Solar Probe” хөлөг наранд хамгийн ойр очно.

НАСА-ийн “Parker Solar Probe” хөлөг наранд хамгийн ойр очно.

107
0

НАСА нь АНУ ын гол сансар агаар судлалын гол засгийн газрын агентлаг болно. 1958 оны 10 сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. НАСА нь Америкийн тэргүүлэх сансар судлалын байгууллага болж саран дээр анх хүн газардах, Скай лаб (Sky Lab), Шаттл, Жеймс Вэб телескоп  зэрэг дэлхийн сансрын анхдагч томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн юм. Нарны агаар мандлыг судлах сансрын хөлгийг ирэх онд хөөргөнө гэж АНУ­ын сансар судлалын НАСА агентлаг мэдэгдлээ. НАСА-­гаас өчигдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, “Parker Solar Probe” хөлгийг 2018 оны долдугаар сар гэхэд хөөргөх бөгөөд энэ хөлөг мөн оны 11 дүгээр сараас 2025 оны хооронд наранд 24 удаа ойртож очих юм. Алдарт астрофизикч Южин Паркерын нэрэмжит уг хөлөг нь 2024 оны 12 дугаар сард нарны гадаргууд хамгийн ойр буюу 6 сая км­ийн зайтай дөхөж очих ажээ. Одоогоор, нарны гадаргууд хамгийн ойртож очсон дээд амжилт нь 44 сая км юм. Сансрын хөлгийг Цельсийн 1400 хэмийг тэсвэрлэх чадвартай, 10 гаруй см­ийн зузаан, нүүрстөрөгчийн орцтой биетээр бүрж хамгаална гэж албаны хүмүүс хэлэв. Нарны титэм нь гадаргуугаасаа эрс халуун байдаг нууцыг тайлахад энэ ажиллагаа тус болно гэж НАСА найдаж байна. Мөн энэ ажиллагаа нь хиймэл дагуулууд болон дэлхийн харилцаа холбооны системүүдийн үйл ажиллагаанд нөлөөлдөг нарны салхины гарал үүсэл ба хувьслын талаарх хүн төрөлхтний ойлголтыг сайжруулахад тусална гэж тус агентлагийн судлаачид хэллээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here