Нүүр хуудас Шинжлэх ухаан Таргалахад гэдэсний бактерийн тооны өөрчлөлт нөлөөлдөг

Таргалахад гэдэсний бактерийн тооны өөрчлөлт нөлөөлдөг

190
0

гэдэсний бактер зурган илэрцүүд

Бразил улсын Кампинасын их сургуулийн Лисио Веллозогийн удирдсан эрдэмтдийн баг жин нэмэгдэхэд нөлөөлдөг томоохон шалтгааныг илрүүлсэн байна. Энэ талаар “EurekAlert!” сайт мэдээлсэн байна.

Таргалахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг байна. Гэдэсний бактерийн тооны өөрчлөлт эдгээр шалтгааны нэг гэнэ. Тарган хүмүүсийн гэдсэнд их хэмжээтэй байдаг бичил биетүүд хоолны тэжээлт бодисуудын шингэлтэд нэрмээс болдог байна. Ердийн нэг алим ч хэвийн жинтэй хүмүүсийг бодвол тарган хүнд илүү илчлэг болж хувирдаг байна. Цадсан мэдрэмжийг хариуцдаг тархины завсрын хэсэг болох гипоталамусдахь бүлэг нейрон үхдэг нь өөр нэг шалтгаан болдог аж.

Энэ хоёр хүчин зүйлийн аль нь шалтгаан, аль нь үр дагавар болохыг эрдэмтэд тогтоожээ. Туршилтыг хулганууд дээр хийж, ханасан өөхний хүчлээр ахиу хоолоор дөрвөн сарын турш тэжээсэн байна. Ингэхэд гэдэсний бактериуд өөрчлөгдөхөөс өмнө гипоталамус гэмтэж байжээ.

Цусан дахь липидийн хэмжээ ихсэхэд төв мэдрэлийн системийн дархлааны эс болох микрогли нь үрэвслийн бодисуудыг ялгаруулж, энэ нь гипоталамусын нейронд сөргөөр нөлөөлдөг байна. Ийнхүү эцсийн бүлэгт мэдрэлийн эсүүд үхдэг аж. Энэ үйл явц нь жин нэмэгдэж эхлэхээс өмнө болдог байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here