Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Зохион бүтээгч Б.Эрдэнэчимэгийн “Manuyi” загвар Канадад тэргүүлжээ.

Зохион бүтээгч Б.Эрдэнэчимэгийн “Manuyi” загвар Канадад тэргүүлжээ.

163
0

Унадаг дугуй бол дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгслээр автомашины дараа хоёрдугаарт ордог.Унадаг дугуйны түүх анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн гэдэг. Харин жийдэг дөрөөтэй хийж эхэлсэн цаг хугацаа нь 1800-аад оны эхэн үеэс эхлэлтэй. Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн байдаг бол харин олон тоогоор үйлдвэрлэж эхэлсэн үе бол 19-р зууны сүүлчээр гэдэг. Сүүлийн үед нарны эрчим хүч хуримтлуулан ашигладаг, компьютерийн хяналттай гээд техник технологийн дэвшлүүд ашигласан дугуйнууд үйлдвэрлэж байна. Хамгийн ашигтай тээврийн хэрэгсэл гэгддэг унадаг дугуйг иргэдийн гол хэрэглээ болгосон хотуудын нэг нь Канадын Монреал. Дугуйн шилдэг замтай найман хотын нэгд багтдаг Монреалд дугуйчдад зориулсан 600 км зам, хэдэн зуун зогсоол, засвар, түрээсийн үйлчилгээний цэг бий гэнэ.Тэгвэл Монреал хотын захиргаанаас хотынхоо 375 жилийн ойд зориулан, шилдгийн шилдэг загвартай 375 дугуй худалдаанд гаргаж, оршин суугчиддаа бэлэг барьжээ.Тус хотод ажиллаж, амьдардаг монгол бүсгүй Б.Эрдэнэчимэгийн  загвараар бүтээсэн “Manuvie” дугуй үүнд багтсан байна. Б.Эрдэнэчимэг нь хотын захиргааныхан загварлаг, өвөрмөц чимэглэл бүхий зурагтай дугуй бүтээлгэхийн тулд орон орны зураач, загвар зохион бүтээгч, мультмедиа дизайнеруудыг өрсөлдүүлэхэд шалгарсан бөгөөд зураач, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, дэлхийд алдартай “Ogylvy”, “Publicis” зэрэг зар сурталчилгааны компанид ажилласан тэрбээр өнгөрсөн жил Швейцарийн “Victorinox” компаниас зарласан хамгийн загварлаг хутга бүтээх уралдаанд “Rainforest” бүтээлээрээ шалгарч байсан юм. Уралдаанд дэлхийн 56 улс орноос 375 зохион бүтээгчийн бүтээл ирснээс Монголын  зохион бүтээгч Б.Эрдэнэчимэгийн “Manuyi” универсаль  дугуйн загвар тэргүүлсэн бөгөөд уг дугуйг удахгүй олон тоогоор үйлдвэрлэхээр болсон байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here