Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Токиод “Олон улсын роботын үзэсгэлэн” боллоо

Токиод “Олон улсын роботын үзэсгэлэн” боллоо

202
0

Японы нийслэл Токио хотноо роботжуулалт, автоматжуулалтын хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг танилцуулдаг олон улсын роботын үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд 612 компани 2000 гаруй нэр төрлийн  робот болон бусад техник хэрэгслийг танилцуулж байна. Тухайлбал, Тоёота компаний өөрийн зохион бүтээсэн хамгийн сүүлийн үеийн Ти-ЭйчАр3 нэртэй роботоо танилцууллаа.

Уг робот нь 150 см өндөр 50 кг жинтэй хүний үйлдлийг яг даган дуурайх чадвартай юм.

Тоёота компани ирээдүйд уг робот нь гэрийн туслах байдлаар ашиглах боломжтой гэдгийг хэлж байна. Мөн цэцэг нэртэй робот нохойг танилцуулж байна. Некст технологийн бүтээсэн энэ робот нохой нь өндөр мэдрэмтгийн үнэрлэх эрхтэн болсон хамрын тусламжтайгаар тухайн гэрт нэвтрэх зочныг үнэртэж, гэрт орж болох үгүйг эзэндээ хэлж өгдөг байна.

Үнийн тухайд 100 мянган иен буюу 900 америк долларын үнэтэй юм. Үзэсгэлэнд ирээдүйд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх олон төрлийн роботыг танилцуулж байгаа ч, Маккенси агентлагаас гаргасан судалгаагаар 2030 он гэхэд дэлхий дахинаа 800 орчим сая ажлын байрыг робот орлох төлөвтэй байгааг тогтоосон байна.

Ялангуяа хүнсний үйлдвэрлэлийн салбарт түлхүү нэвтэрч байгаа автоматжуулалтын үе, ядуу буурай оронд харьцангуй бага нөлөөлөхийг ч бас хэлж байна. Харин өндөр хөгжсөн орнууд жишээ нь АНУ-д л гэхэд 2030 он гэхэд, нийт ажлын байрны 39-73 хувийг робот гүйцэтгэхээр байна. Харин Их Британид 20 хувьтай гарч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here