Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Хүнтэй төстэй хөхтөн амьтны КЛОН-ыг амжилттай бүтээжээ

Хүнтэй төстэй хөхтөн амьтны КЛОН-ыг амжилттай бүтээжээ

267
0
Сармагчны колон
Олон удаагийн туршилтаар эрүүл саруул монди төржээ

Хүнтэй төстэй хөхтөн амьтны КЛОН-ыг амжилттай бүтээжээ

Хятадын биологичид масак сармагчныг амжилттай хувилж, клоныг нь бүтээсэн гэдгээ зарлалаа. Ийнхүү эрдэмтэд анх удаа примат зүйл буюу хүнтэй төстэй хөхтөн амьтны клоныг амжилттай бүтээжээ.

“Эс” сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайланд дурдсанаар Шанхай дахь Хятадын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүнд энэхүү туршилтыг хийсэн аж. Хэрвээ туршилтыг дахин амжилттай гүйцэтгэвэл олон тоогоор сармагчин бүтээж, хүний өвчнийг анагаах, шинэ эмчилгээ турших зэрэгт хамгийн тохирох зүйлийг бүтээх юм.

Хятадын эрдэмтдийн хувьд үүний өмнө нас бие гүйцсэн масак сармагчны эсээс клон үүсгэх гэж оролдож байсан боловч төрөөд удалгүй үхэж байсан аж. Ингээд 21 удаагийн туршилтын эцэст эрүүл саруул монди төрсөн нь энэ юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here