Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи ӨМНӨД СОЛОНГОС БАТАРЕЙГААР АЖИЛЛАДАГ АВТОБУС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

ӨМНӨД СОЛОНГОС БАТАРЕЙГААР АЖИЛЛАДАГ АВТОБУС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

187
0

Дэлхийн хамгийн үнэтэй брэнд компаниудыг тодруулдаг “Brand Finance”судалгааны байгууллагаас авто ертөнцын шилдгүүдийн жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтад зүй ёсоор байр эзэлдэг Өмнөд Солонгосын  “Hyundai Motor Company” нь 1947 онд инженерчлэлийн фирм хэлбэрээр анх байгуулагдаж байсан бол 1967 оноос автомашин үйлдвэрлэгч болсон түүхтэй юм. Өнөөдөр автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч дэлхийн №4 дэх компаниар нэрлэгддэг “Hyundai Motor Company” нь “Kia Motors” – ийн 32.8% – ийг зээмшдэг бөгөөд 2013 онд л гэхэд 4.721.156 автомашин үйлдвэрлэжээ. Энэ  компани дан цахилгаанаар ажилладаг “Elec City” автобусыг 2010 оноос зохион бүтээж эхэлсэн байна. 256 кВт/ц батарейгаар ажиллах энэ автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр 290 км замыг туулах хүчин чадалтай уг автобусыг ирэх онд дотоодын зах зээлд гаргахаар төлөлщвлөж байгаагаа “Hyundai Motor” компани  мэдэгдлээ.

 

.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here