Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “ABU ROBOCON 2017”тэмцээнд МУИС-ийн баг“Toyota Award”шагналыг хүртжээ.

“ABU ROBOCON 2017”тэмцээнд МУИС-ийн баг“Toyota Award”шагналыг хүртжээ.

601
0

Япон Улсын Токио хотноо 8-р сарын 25-29-ний өдрүүдэд “ABU ROBOCON 2017” олон улсын робот зохион бүтээх тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн МУИС-ийн ХШУИС-ийн Машин Оюуны лабораторийн роботын баг амжилттай оролцож, тусгай байрын “Toyota Award”- шагналыг  хүртжээ.

Машин Оюуны лабораторийн роботын баг өнгөрсөн 5-р сарын 30-нд болсон үндэсний роботын тэмцээний ялагч болсноор Япон Улсад зохиогдсон олон улсын робот зохион бүтээх тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авсан байна.

“ABU ROBOCON 2017” олон улсын робот зохион бүтээх тэмцээн роботын технологиор тэргүүлэгч Япон, Хятад, Солонгос зэрэг нийт 19 орны 20-н баг оролцсоноос Веьтнам улсын баг аварга болжээ.

Багийн бүрэлдэхүүнд: Удирдагч – ХШИУС-ийн ЭХИТ-ийн багш Ө.Батбаяр, Багийн ахлагч – Электрон системийн автоматжуулалтын 4-р курсын оюутан С.Бүдрагчаа

Гишүүд:-Электрон системийн автоматжуулалтын 4-р курсын оюутан Г.Рэнцэн, Электрон системийн автоматжуулалтын 4-р курсын оюутан Г.Мөнхзул, Электрон системийн автоматжуулалтын 3-р курсын оюутан М.Билгүүтэй, Электрон системийн автоматжуулалтын 2-р курсын оюутан Ө.Анаржин нар багтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here