Нүүр хуудас Шинжлэх ухаан Түрэгийн үеийн ваарыг төрд хүлээлгэн өгчээ

Түрэгийн үеийн ваарыг төрд хүлээлгэн өгчээ

184
0

Түүх дурсгалын ховор нандин олдворыг иргэд хөдөө, хээрээс олох нь бий. Харин эл олдвороо төрийн өмчлөлд шилжүүлж, иргэний үүргээ биелүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Дандар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот байгийн иргэн Г.Батгэрэл, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн иргэн Г.Далай нарыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнгөрөгч долоо хоногт хүлээн авч, талархал, мөнгөн шагнал гардуулжээ.

Н.Дандар нутгаасаа эртний хадны оршуулга олсон бөгөөд уг оршуулгаас эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан руни бичээс бүхий хөгжмийн зэмсэг зэрэг ховор нандин олдворууд олдсон байна. Харин Г.Батгэрэл өөрийн үе дамжин өвлөгдөж ирсэн түрэгийн үеийн ваарыг Монголын Үндэсний музейд, Г.Далай нь малын бэлчээрээс олсон уйгарын үеийн ваараа 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here