Нүүр хуудас Шинжлэх ухаан Эрдэмтэд аль эртнээс мөнхийн амьдралын түлхүүрийг хайж байгаа ч

Эрдэмтэд аль эртнээс мөнхийн амьдралын түлхүүрийг хайж байгаа ч

162
0

Эрдэмтэд аль эртнээс мөнхийн амьдралын түлхүүрийг эрж хайж байгаа. Тэгвэл Аризонагийн их сургуулийн эрдэмтэд энэ нь ямар ч үр ашиггүй зүйл хэмээн мэдэгджээ. Үхэл гарцаагүй ирдэг зүйл гэнэ. Шинжлэх ухааны ямар ч ололт, амжилт үүнийг хэзээ ч өөрчилж чадахгүйМэргэжилтнүүд хөгшрөлтийн шинэ математик загварчлалыг бүтээжээ. Тэгээд хөгшрөлтөөс зайлсхийж, үхлээс зугтааж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хүн хөгшрөх тусам хромосомуудын урт нь богиносдог байна. Үүнийг зогсоох эм бэлдмэлүүд бүтээгдэнэ хэмээн хүмүүс итгэж эхэлсэн. Тэгвэл хромосомуудын урт богиносох үйл явцыг зогсоож болохгүй гэсэн дүгнэлт гарчээ. Хөгшрөлтийг зогсоох эм бэлдмэлүүд бүтээгдсэнээр эд эсүүд хөгшрөхөө болих ч хавдрын эд эсүүдэд хөгшрөлтийн үйл явц идэвхжиж эхлэх гэнэ. Тийм учраас хүн гэдэг амьтан эрт, орой хэзээ нэгэн цагт үхэх тавилантай аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here