Нүүр хуудас Шинжлэх ухаан “Building 8”-ын мэргэжилтнүүд ухаалаг утасны зэрэгцээгээр хүний тархийг сканердах систем боловсруулж байна.

“Building 8”-ын мэргэжилтнүүд ухаалаг утасны зэрэгцээгээр хүний тархийг сканердах систем боловсруулж байна.

284
0
Хэрэглэгч өөрөө эд ангиудыг нь хүссэнээрээ сольж болдог модульт ухаалаг гар утас хэмээх төхөөрөмжийн патентыг нийгмийн сүлжээний Facebook компани авчээ.
Business insider интернет-порталд мэдээлснээр, зөөврийн шинэ цахим төхөөрөмжийг /гажет/ Facebook компанийн “Building 8” гэдэг нэртэй нууц хэлтэст зохион бүтээж байгаа аж.
Динамик болон мэдрэгчтэй дэлгэц, микрофон, GPS-ийн дохиог хүлээн авагчаас бүрдэх модульт цахилгаан механик төхөөрөмжийн талаар дээрх патентад дүрслэн бичсэн байна. Business Insider-ийн мэргэжилтнүүд “Facebook нийгмийн сүлжээ нь модульт ухаалаг гар утсаа патентжуулж авсан” гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Уг төхөөрөмжийг зохион бүтээх ажлыг хийж байгаа хүмүүс өмнө нь Google корпорацид зориулан модульт ухаалаг гар утсыг зохион бүтээхэд оролцож байжээ. Тэднээс гадна Building 8-ын багт Apple, Amazon компанид ажиллаж байсан хүмүүс багтаж байгаа аж.
Facebook компанийнхан шинэ гар утас зохион бүтээх гэсэн төлөвлөгөөнөөсөө бусадтай хуваалцахыг яарахгүй байгаа аж. Одоогийн байдлаар, дээрх нууц салбар машинт сургалтын технологийг зохион бүтээхэд гол анхаарлаа хандуулж байгаа гэнэ.
Business Insider цахим хуудасны эх сурвалжийн ярьснаар, “Building 8”-ын мэргэжилтнүүд ухаалаг утасны зэрэгцээгээр хүний тархийг сканердах систем, виртуаль болон баяжуулсан бодит байдлын технологийг боловсруулж байгаа аж.
Facebook компани 2004 оны 2 дугаар сарын 4-нд байгуулагдсан ба одоогийн байдлаар тус нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2 тэрбумаас давжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here