Нүүр хуудас Шинжлэх ухаан “Microsoft” компани 3D дүрслэлтэй төхөөрөмжөө танилцуулав

“Microsoft” компани 3D дүрслэлтэй төхөөрөмжөө танилцуулав

59
0
Microsoft HoloLens
“Microsoft” компани 3D дүрслэлтэй төхөөрөмжөө танилцуулав

“Microsoft” компани баяжуулсан дүрслэл “Hololens”-д суурилсан төхөөрөмжийнхөө сайжруулсан хувилбарыг танилцууллаа. Түүнчлэн борлуулалтаа дэмжихийн тулд илүү хямд үнээр худалдахаар болсон байна.

3D дүрслэлтэй, тохируулга хийж, дуут команд өгөх боломжтой “Hololens 2” төхөөрөмж нь өмнөх загвараасаа илүү өргөн хүрээнд дүрслэл харуулах, мөн тохируулга хийхэд илүү хялбар гэдгээрээ онцлог ажээ.

Үнэ нь 3500 ам.доллар буюу харьцангуй өндөр байгаа ч 5000 ам.долларын үнэтэй өмнөх загварынхаас хамаагүй хямд үнэ болж байна. Түүнчлэн тус компани төхөөрөмжөө аппликейшнээр нэг сарын төлбөртэй бүртгэл хийх замаар худалдаж байгаа аж.

“Microsoft” компани төхөөрөмжөө бизнесийн зориулалтаар ашиглахад илүү тохиромжтой гэж үзэж байна. Одоогоор боловсролын салбарын “Pearson”, эрүүл мэндийн технологийн “Koninklijke Philips” компаниуд шинэ төхөөрөмжийг туршиж байгаа аж.

“Hololens”-ийн тусламжтай 3D зураглалаар судас харах, дуут командаар “Azurion” машин тохируулахад ашиглах боломжтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here