Нүүр хуудас Эдийн засаг Азийн хөгжлийн банкны зүгээс мал, ашигт малтмалын лиценз зэргийг арилжааны банкны барьцаанд...

Азийн хөгжлийн банкны зүгээс мал, ашигт малтмалын лиценз зэргийг арилжааны банкны барьцаанд авах ёстой зүйл биш гэж үзэж байна.

198
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй хийсэн хэлэлцээрийн явц, хэрэгжилт, гарч буй хүндрэлүүдийн талаар санал солилцон ярилцав. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы танилцуулснаар ОУВС-гийн ажлын хэсэг маргааш төгсгөлийн уулзалтаа хийх  ажээ.  Хэлэлцээр амаргүй нөхцөл байдалд явж байгаа. Монголбанкны хувьд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсноор банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.

Мөн ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг Монголбанкны ерөнхийлөгч хэлллээ. Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк 1,3 тэрбум ам долларын санхүүжилт хийх ёстой. ОУВС, Азийн хөгжлийн банкны зүгээс мал, ашигт малтмалын лиценз зэргийг арилжааны банкны барьцаанд авах ёстой зүйл биш гэж үзэж байгаа юм байна. Гэтэл монголчуудын хувьд гол барьцааны хэрэгсэл нь мал байдаг. Хэрэв ийм байдлаар үнэлгээ хийгдвэл арилжааны банкуудын байдалд мэдэгдэхүйц муу нөлөө үзүүлэхээр байдал үүсч магадгүй юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  иргэдийн цалин, тэтгэвэр, оюутны зээлийн талаар асуун тодруулж, тэтгэвэр, цалингийн зээл нь эрсдэлгүй зээл атал арилжааны банкууд мөнгө хүүлэх байдлаар, тухайлбал, тэтгэврийн зээлд сарын хоёр хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг хэлж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой асуудлуудаар Монгол банкнаас тайлбар, тодруулга авахаар болов.

Монгол банкнаас гаргасан албан ёсны мэдээллээс үзэхэд иргэдийн арилжааны банкуудаас авсан хэрэглээний, цалингийн, тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл энэ оны 6 сарын 30-ны байдлаар 2 их наяд 845 тэрбум 310 сая төгрөг байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here