Нүүр хуудас Эдийн засаг Ачааны автомашины импорт өмнөх оноос 4.8 дахин өсчээ.

Ачааны автомашины импорт өмнөх оноос 4.8 дахин өсчээ.

280
0

Японоос орж ирж буй суудлын автомашин импорт оны эхний хагас жилд 61.7 хувиар өсчээ. Өмнөх оны эхний хагас жилд Монгол Улсад нийт 120.3 сая ам.долларын өртөг бүхий 18 мянга 204 суудлын автомашин импортоор орж ирж байсан бол энэ оны эхний хагаст 143.3 сая ам.долларын өртгөөр 29 мянга 476 автомашин импортолсон байна.

Үүний дийлэнх хувийг буюу нийт импортын 89.4 хувь нь зөвхөн Япон улсаас импортолсон автомашин аж.  Үнийн дүнгээр нь тооцвол 143.3 сая ам.долларын автомашин импортолжээ. Мөн суудлын автомашины Онцгой албан татвараас улсын төсөвт орсон орлого өмнөх оноос 47 хувиар өсөж, 27.9 сая төгрөг болсон байна. Ачааны автомашин өмнөх оноос 4.8 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here