Нүүр хуудас Эдийн засаг Байгалийн баялгийн засаглалын тайлангаар манай улс“хангалттай”үнэлгээ авч 89 улсаас 15-д бичигджээ.

Байгалийн баялгийн засаглалын тайлангаар манай улс“хангалттай”үнэлгээ авч 89 улсаас 15-д бичигджээ.

201
0

 Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс \ ББЗХ\  улс орнуудын баялгийн засаглалын индекс тайланг эрхлэн гаргаснаа танилцуулжээ. Тус индексээр манай улс нийтдээ 64 оноо буюу “хангалттай” гэсэн үнэлгээ авснаар нийт 89 орноос 15 дугаар байрт жагссан байна. Баялгийн засаглалын индексийг Норвеги, Чили, Канад, Их Британи зэрэг орон тэргүүлжээ. Нийт 89 орны уул уурхай, газрын тос ба байгалийн хийн салбарын засаглалын байдалд гурван үндсэн үзүүлэлтээр үнэлгээ өгч тооцон гаргасан байна.  1-рт Үнэ цэнийг хүртэх үзүүлэлтээр  -Монгол улс 100 оноо авахаас 63 оноо, 2-рт  Орлогын менежмент үзүүлэлтээр  Монгол улс 100 оноо авахаас 54 оноо, 3-рт Дэмжигч орчин үзүүлэлтээр Монгол улс 100 оноо авахаас 73 оноо авсан байна. Уул уурхайн татвар ногдуулалт, баялгийн орлогын орон нутгийн хуваарилалттай холбоотой засаглалын асуудлаар Евразид өндөр түвшинд, сайн үзүүлэлттэй гарсан нь манай улсын дүнг дээш татах нөхцөл болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here