Нүүр хуудас Эдийн засаг БНХАУ-тай эдийн засаг болон банк санхүүгийн салбарт хамтрах талаар санал солилцов

БНХАУ-тай эдийн засаг болон банк санхүүгийн салбарт хамтрах талаар санал солилцов

175
0
hyatad-ulsiin-elchin-said
БНХАУ-тай эдийн засаг болон банк санхүүгийн салбарт хамтлах талаар санал солилцов
~БНХАУ-тай эдийн засаг болон банк санхүүгийн салбарт хамтлах талаар санал солилцов~

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир /2018.08.29/-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүсэлтээр нь хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Мөн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр айлчлалын үеэр тохиролцсон томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн.

Талууд түүнчлэн хоёр улсын эдийн засгийн харилцаа, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here