Нүүр хуудас Эдийн засаг Владимир Путины санаачилсан “Дорнын эдийн засгийн чуулган”өнөөдөр эхэллээ

Владимир Путины санаачилсан “Дорнын эдийн засгийн чуулган”өнөөдөр эхэллээ

258
0
Dorniin_ediin_zasgiin_chuulgan
Владимир Путины санаачилсан "Дорнын эдийн засгийн чуулган"өнөөдөр эхэллээ
~Владимир Путины санаачилсан “Дорнын эдийн засгийн чуулган” өнөөдөр эхэллээ~

Өнөөдөр манай хойд хөршийн Владивосток хотноо Дорнын Эдийн засгийн чуулган ажлаа эхэлж байна.

Сүүлийн 4 жилийн хугацаанд жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа олон улсын чуулган өнөөдөр албан ёсоор эхэлж, 11-13-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулганд дэлхийн 60 гаруй улс орноос 6 мянга гаруй төлөөлөгч оролцож байна. Тэр дундаа МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд 2 дахь удаагаа улсаа төлөөлөн оролцож байна.

Владивосток хотноо өнөөдөр ажлаа эхэлж байгаа Дорнын эдийн засгийн чуулган энэ жил “Алс Дорнод: Боломжийн хязгаарыг өргөтгөх нь” гэсэн үндсэн сэдэв дор болж байгаа юм.

Дорнын эдийн засгийн чуулганыг анх 2015 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины санаачлага, тушаалаар зохион явуулахаар тогтож, улмаар энэхүү чуулганыг жил бүр Оросын Алс Дорнодын бүс нутаг дахь Владивосток хотноо явуулж байхаар тогтжээ.

Энэ цагаас хойш жил бүр уламжлал болон зохиогдож байгаа Дорнын эдийн засгийн чуулган энэ онд 4 дэх удаагаа болж, жилээс жилд хүрээгээ тэлсээр өнөөдөр бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээнд томоохонд тооцогдох эдийн засгийн яриа хэлэлцээрийн гол талбар, гол платформ болон өргөжин тэлээд байна.

Энэ жилийн Дорнын чуулганд танд дээр хэлсэнчлэн дэлхийн 60 гаруй улс орны төлөөлөл оролцож байна. Тэдний дотор БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён гэхчлэн өндөр дээд албаны төлөөлөгчид чуулганд оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Дорнын эдийн засгийн чуулганаар улс орнууд дэлхийн эдийн засгийн үндсэн асуудлууд, бүс нутгийн интеграцчлал, аж үйлдвэрлэлийн болоод технологийн салбарын шинэ ололт амжилт, шинэ салбарыг хөгжүүлэх, зөвхөн ОХУ төдийгүй дэлхийн бусад улс орны өмнө тулгамдаад байгаа даяаршлын асуудлуудыг хөндөн хэлэлцэх болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here