Нүүр хуудас Эдийн засаг Гадаад валютын албан нөөц 1,303.9 сая ам.долларт хүрч өсчээ

Гадаад валютын албан нөөц 1,303.9 сая ам.долларт хүрч өсчээ

168
0
currency

Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2016 оны 11 сарын байдлаар* 1,303.9 сая ам.долларт хүрч өмнөх сараас 25.5 хувь буюу 265.2 сая ам.доллараар өсчээ.

Гадаад валютын албан нөөц ийнхүү нэмэгдэхэд иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдэж, Монгол Улсад орох гадаад валютын урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

2016 оны эхний 11 сарын байдлаар Монголбанк иргэд, аж ахуйн нэгжээс 17.6 тонн алт худалдаж авсны 14.2 тонныг буюу 80.6 хувийг мөнгөжүүлээд байгаа ажээ. Үүнээс зөвхөн 11-р сард 3.3 тонн буюу 132 сая ам.доллартай тэнцэх хэмжээний алтыг цэвэршүүлэн гадаад вальютын нөөцийг нэмэгдүүлсэн юм байна.

Түүнчлэн, 2016 оны сүүлийн саруудад дэлхийн зах зээл дэх зэс, нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсад орох гадаад валютын хэмжээ нэмэгдэхэд нөлөөллөө. Эхний 11 сарын байдлаар нүүрсний экспортоос банкны системээр дамжин 495.3 сая ам.долларын орлого орсон нь өмнөх оны мөн үеэс 76 хувь буюу 214.3 сая ам.доллараар нэмэгдсэн дүн юм. Улмаар 2016 оны 11 сард төлбөрийн тэнцэл 289.7 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Эдгээр эерэг өөрчлөлтийн нөлөөгөөр ГВАН 2016 оны 11-р сард өмнөх сартай харьцуулахад 25.5% нэмэгдэж, 1,303.9 сая ам.долларт хүрчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here