Нүүр хуудас Эдийн засаг Криптовалют арилжааны газруудыг найдвартай байдлаар нь эрэмбэлэв

Криптовалют арилжааны газруудыг найдвартай байдлаар нь эрэмбэлэв

117
0
crypto
Криптовалют арилжааны газруудыг найдвартай байдлаар нь эрэмбэлэв

Кибер аюулгүй байдлын фирм дэлхийн томоохон крипто арилжааны газруудыг найдвартай байдлаар нь эрэмбэлсэн байна.

ОХУ-ын нийслэл Москва хотод төвтэй “Group-IB” кибер аюулгүй байдлын фирм нь салбартаа ихээхэн нэр хүндтэй.

Тэгвэл тус фирмийн гаргасан эрэмбийн дагуу “Kraken” платформ нь хамгийн аюулгүй криптовалют арилжааны платформоор тодорчээ.

Харин эсрэгээр дэлхийд крипто арилжааны эргэлтээрээ 2 дугаарт бичигддэг “OKEx” болон “Huobi Pro”, “Coincheck” зэрэг томоохон арилжаанууд нь маш эрсдэлтэйд тооцогдсон байна. Швейцарийн “ASPIS S” нэртэй даатгалын зуучлалын компанийн дэмжлэгтэй Cryptolns /крипто/ даатгалын газар нь энэхүү эрэмбийг гаргахад “Group-IB”-тэй хамтран ажиллажээ.

Дашрамд хэлэхэд “Cryptolns” нь өөрийн даатгалын үйлчилгээг дэлхийн томоохон криптовалют арилжааны газруудад санал болгож байна.

Тэдний нэвтрүүлж буй даатгалын үйлчилгээ нь криптовалют арилжааны газруудад кибер халдлага гарсан тохиолдлуудад хохирлыг барагдуулах чадамжтай хэмээн сурталчилгаагаа хийж байгаа юм.

Криптовалют арилжааны газрын аюулгүй байдлын асуудал сүүлийн үед хурцаар тавигдах болсон нь энэ зах зээлд томоохон тоглогчид нэвтэрч эхэлсэнтэй холбоотой.

Сүүлийн 8 жилийн хугацаанд 31 криптовалют арилжааны газар хакерын дайралтад өртөж, 1.3 тэрбум ам.долларыг хулгайд алджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here