Нүүр хуудас Эдийн засаг Крипто эзэмшигчдийн 70 хувь нь, өөрсдөө огт ашигладаггүй

Крипто эзэмшигчдийн 70 хувь нь, өөрсдөө огт ашигладаггүй

51
0
crypto
Крипто эзэмшигчдийн 70 хувь нь, өөрсдөө огт ашигладаггүй

Нийт криптовалют эзэмшигчдийн 70 хувь төлбөр тооцоо хийхдээ криптогоо бараг ашигладаггүй болох нь судалгаанаас харагджээ.

Эндээс харахад крипто эзэмшигчид одоо ч гэсэн криптогоороо гүйлгээ хийх тал дээрээ хойрго хандаад зогсохгүй, илүү хадгаламж байдлаар ханддаг байж мэдэхээр байна.

“Foundation for Interwallet Operability” байгууллага нь криптовалют эзэмшдэг 200 гаруй хүнээр түүвэр судалгаа хийжээ.

Судалгааны дүнгээс үзэхэд, өнгөрсөн 2018 онд нийт крипто эзэмшигчдийн ердөө 30 хувь нь л дор хаяж сард нэг удаа гуравдагч тал юмуу, бусад данс руу койноо илгээж, арилжаа гүйлгээ хийсэн байна.

Тэгвэл 43 хувь нь бүтэн жилийн хугацаанд ердөө хэдхэн удаа крипто гүйлгээ хийжээ.

Мөн 27 хувь нь огт гүйлгээ хийгээгүй гэнэ. Эндээс дүгнэж үзвэл, нийт крипто эзэмшигчдийн 70 орчим хувь нь криптогоо огт ашигладаггүй, аль эсвэл тун цөөхөн удаа л ашигладаг нь тогтоогджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here