Нүүр хуудас Эдийн засаг МАНАЙ УЛСАД АХБанкнаас 1.35 ТЭРБУМ АМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО.

МАНАЙ УЛСАД АХБанкнаас 1.35 ТЭРБУМ АМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО.

154
0

Монгол улс ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон тул түншлэгч орон, хандивлагч байгууллагуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл авахаар болсон билээ. Азийн хөгжлийн банкны зөвлөл 2017-2020 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх 1.35 тэрбум ам.долларын дэмжлэг бүхий “Түншлэлийн стратеги” баталжээ. Монгол Улсад 2017-2020 онд нийт 1 тэрбум 350 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэ зээлийн эхний ээлжинд 2 бодлогын зээлийн 250 сая ам.долларын гэрээнд, АЗХ-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар гарын үсэг зурлаа.

Эхний санхүүжилтийг

1. Нийгмийн халамж
2. Банкны салбарын хямралаас сэргийлэхэд зарцуулна.

Харин дараагийн санхүүжилтүүдийг эдийн засаг, боловсрол, дэд бүтэц, байгаль орчны төслүүдийг дэмжихэд зарцуулах аж.

Азийн Хөгжлийн Банкнаас ирэх дөрвөн жилд Монгол Улсад жил бүр 300 гаруй сая ам.доллар шилжүүлэхбөгөөд үүний тал хувь нь бодлогын зээл байх ажээ. Зээлийн нөхцлийн хувьд 1 орчим хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай байна. Эхний гурван жил хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэв.Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн:“ОУВС-гийн хөтөлбөр, тохиролцооны хүрээнд Азийн Хөгжлийн Банк өчигдөр Филиппины Манила хотод хуралдаж эхний санхүүжилтийг шилжүүлэх шийдвэр гаргасан байна.Монгол Улсыг Азийн Хөгжлийн Банканд төлөөлж буй Аюуми Кониши гуай шөнө нойргүй нисээд өнөөдөр бидэнтэй цуг гэрээ, хэлэлцээр хийж байна. Сайн мэдээ дуулгахаар шөнөжин нойргүй нисэж ирсэн танд талархал илэрхийлье. Азийн Хөгжлийн Банкнаас нийт 1 тэрбум 350 сая гаруй ам.долларыг дөрвөн жилийн хугацаанд өгөхөөр болсон. Монгол Улсын хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунгаж буй Азийн Хөгжлийн Банканд Засгийн газрын зүгээс талархсанаа илэрхийлж байна” гэв.“ОУВС-гийн хөтөлбөр нь 5.5 тэрбум ам.долларын багц санхүүжилттэй. Үүний 1 тэрбум 350 сая ам.долларыг Азийн Хөгжлийн Банк баталлаа.  Мөн ОУВС-гаас улирал бүр шилжүүлэх 38.6 сая ам.долларын эхнийх нь Монголбанкны дансанд орсон байгаа. Гурав дахь санхүүжилтийн асуудлаар Япон улсын Засгийн газартай  хэлэлцээр хийгээд явж байна. 2017 оны 6-7 дугаар сард хэлэлцээр дуусах байх. Японоос нийт 850 сая ам.долларыг гурван үе шаттайгаар авна. 2017 онд 300 орчим сая ам.доллар болох байх. Түүний дараа Дэлхийн банкны санхүүжилт яригдаж байгаа. Нийт 600 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд авна. Бид эхний 79 сая ам.долларыг авахаар ярьж байна” гэв.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here