Нүүр хуудас Эдийн засаг Монгол бөхийн түүхэн баримт, эд зүйлс…

Монгол бөхийн түүхэн баримт, эд зүйлс…

204
0
Монгол бөхийн түүхэн баримт, эд зүйлс...
Монгол бөхийн түүхэн баримт, эд зүйлс...

Монгол бөхийн түүхэн баримт, эд зүйлсийн ҮЗЭСГЭЛЭН дэлгэгдлээ
Монголын бөхийн холбооны байр буюу Бөхийн өргөөнд өнгөрсөн /12.16-17/ амралтын өдрүүдэд Үндэсний бөхийн холбогдолтой эд зүйлс, марк, тэмдэг болон цуглуулагчдын хувийн архив дахь гэрэл зургуудыг дэлгэн сонирхууллаа.

Энэхүү үзэсгэлэнг “Монгол бөх –цуглуулагчдын бүлгэм” Төрийн бус байгууллагаас зохион байгуулсан бөгөөд үндэсний бөхийн цолтон болон зүтгэлтнүүдээс гадна багш, эмч зэрэг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс уг байгууллагын гишүүн юм. Тухайлбал, Үндэсний бөхийн улсын тайлбарлагч, улсын гарын даа, улсын морь цоллооч Б.Цогтбаатар, улсын начин, Гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, монгол бөхийн сэдэвт шуудангийн марк, ил захидал тэмдэг цуглуулагч Ш.Мандахнаран болон Ш.Мягмар, Э.Бат-Очир, Б.Буяндэлгэр нарын эмч, багш, судлаач тэргүүтэй олон хүмүүс хамрагддаг байна.

Анх удаа Монгол бөхийн өргөөнд дэлгэгдэж олны хүртээл болж буй энэ үзэсгэлэнд монгол бөхийн ховор, нандин зүйлийг цуглуулагыг дэлгэж, томоохон барилдааны оноолт, дүйз, түүхэн зургаас гадна, үндэсний бөхийн тухай марк, ном, сэтгүүл, баримал зэрэг баримт, эд зүйлс байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here