Нүүр хуудас Эдийн засаг Монгол-Казахстаны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол-Казахстаны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

190
0
mongol-Kazakhstan
Монгол-Казахстаны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол, Казахстаны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай бизнесийн харилцааг хөгжүүлэх зорилгоор бизнес уулзалтыг МҮХАҮТ, БНКазУ-ын Аж Үйлдвэр, Дэд Бүтцийн Хөгжлийн Яам, Казахстаны Олон Улсын Худалдааны Танхим болон Казахстаны Бизнес Эрхлэгчдийн Үндэсний Танхим хамтран зохион байгуулж байна.

Тус уулзалтад Казахстаны хүнс, хүнд машин механизм, техник угсралт, эмийн худалдаа, барилга, машин үйлдвэрлэлийн 11 компанийн 20 гаруй төлөөлөгч оролцох юм. Энэ удаагийн бизнес уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох ба дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч, эм үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжийг олгох бизнес уулзалт зохион байгуулна.

Монгол, Казахстан улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа юм. 2018 оны 11 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 63,7 сая ам.доллар хүрчээ.

Үүнээс Казахстаны Монголд хийсэн экспорт – 65,1 сая ам.доллар, импорт – 2,6 сая ам.долларт хүрээд байгаа юм. Тус Улсаас Монгол Улсад экспортонд гаргадаг үндсэн бүтээгдэхүүнд тамхи 20.3, ариун цэвэр, эрүүл ахуйн бүтээгдэхүүн 19.1, угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодис 12.6, улаан буудай, хөх тарианы гурил 7.8, бусад хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн 4,1 хувь тус тус эзэлдэг байна.

Харин манай улсаас импортлодог үндсэн бүтээгдэхүүнд ан амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, сүлжмэл хувцас эдлэл, мод, модон материал болон целлюлоз болон цаасан бүтээгдэхүүн ордог.

Холбогдох утас: +976 11312501, 88091112

Цахим хуудас: www.mongolchamber.mn

Цахим шуудан: [email protected]

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here