Нүүр хуудас Эдийн засаг Монгол Улс ДНБ-ээрээ 128 дугаар байрт жагсаж байна

Монгол Улс ДНБ-ээрээ 128 дугаар байрт жагсаж байна

165
0
Монгол Улс ДНБ-ээрээ 128 дугаар байрт
Монгол Улс ДНБ-ээрээ 128 дугаар байрт
Монгол улс 2016 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн 190 улсын жагсаалтад 128 дугаар байрт жагсаж байна. Энэ жагсаалтыг АНУ 18.561 их наяд доллараар тэргүүлж байгаа бол урд хөрш БНХАУ 11.391 их наяд долларын үзүүлэлтээр удаалж байна. Эдгээр улсуудын араас Япон, Герман, Их Британи улсууд бичигдэж байна. Харин манай хойд хөрш ОХУ-ын ДНБ 1.267 их наяд доллар байж 12 дугаар байрт жагсаж байгаа юм.

Эдийн засгаараа хамгийн доод түвшинд буюу 190 улсаас 190 дүгээр байрт номхон далайн Тувалу улс 0.032 тэрбум доллараар бичигдсэн бол дайны байдалд байгаа Сири улс энэ жагсаалтад ороогүй байна.

Монгол улсын хувьд 2016 онд ДНБ 11.164 тэрбум доллар байгаа нь Мозамбек, Мауритис, Экваторын Гвиней зэрэг улсын дараагаар орох үзүүлэлт болж байна. Манай улсын дараагаар Ботсвани, Армени, Македон улсууд бичигдэж байна.

StatisticTimes Сайтын 2020 оны урьдчилсан тооцоогоор Монгол улсын ДНБ 13.81 тэрбум доллар болж өсөх ч жагсаалтад 129 байранд буюу нэг байраар ухрана гэж үзжээ.

2012 онд Монгол улсын ДНБ 17.5 тэрбум байсан нь хамгийн амжилттай үе нь байжээ. 2016 оны мэдээгээр 11.164 тэрбум доллар байгаа нь сүүлийн 5 жилийн хамгийн доод үзүүлэлт юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here