Нүүр хуудас Эдийн засаг Монгол Улс ОУВС-ийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжлээ

Монгол Улс ОУВС-ийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжлээ

119
0
olon-ulsiin-valutiin-san
Монгол Улс ОУВС-ийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжлээ

Олон Улсын Валютын Сан (ОУВС) нь 1995 оноос эхлэн гишүүн орнуудын эдийн засгийн болон санхүүгийн тоон мэдээллийг хэрэглэгчдэд тархаахад нэгдсэн арга зүй, стандартаар хангах ажлыг эхлүүлсэн.

Энэ стандарт нь 2 бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: гишүүн бүх орнуудад зориулсан “Мэдээлэл тархаалтын ерөнхий систем” (GDDS) болон олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломж хайж буй орнуудад зориулсан “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” (SDDS) -ыг боловсруулсан байна.

УИХ-ын 2017 оны 5-р сарын 31-ний өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т мэдээлэл тархаалтын ерөнхий стандарт /GDDS/-аас мэдээлэл тархаалтын тусгай стандарт /SDDS/-д шилжих ажил тусгагдсан.

Монгол Улс 2017 оны 8 дугаар сард ОУВС-гийн сайжруулсан, мэдээлэл тархаалтын ерөнхий стандарт /e-GDDS/-д шилжиж, Үндэсний мэдээллийн цахим сан /NSDP/ байгуулан Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Сангийн яамны хариуцаж буй бодит сектор, төсвийн сектор, гадаад секторын нийт 22 салбарын мэдээллийг статистикийн мэдээлэл, мета мэдээллийг солилцох стандарт /SDMX/ -д хөрвүүлэн сар бүр баяжилт хийж байна.

Эдгээр ажлыг хийж гүйцэтгэснээр Монгол Улс ОУВС-гийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” (SDDS) шилжих шаардлагыг бүрэн хангаж, 2019 оны 4 дүгээр сарын 2-нд бүрэн шилжлээ. Ингэснээр энэ стандартад шилжсэн дэлхийн 76 орны нэг боллоо.

Мэдээлэл тархаалтын тусгай стандарт нь олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх хүсэлтэй гишүүн орнуудын цаг үеийн дэлгэрэнгүй тоо мэдээллийг тусгахаас гадна санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой.

эх сурвалж: Монголбанк

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here